Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа
Шинээр байгуулсан Засгийн газрын анхдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, 7 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Зургаадугаар сарын 30-ны өдөр болсон Улсын Онцгой комиссын 25-р хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долоодугаар сарын 15-ны хүртэл сунгах шийдвэрийг гаргасан юм.
URL: