БНСУ-д нутаг нэгтнүүддээ зодуулсан монгол залуу нас баржээ

11907

 

Долдугаар сарын 5-ны өдрийн 07:00 цагийн орчимд БНСУ-ын Сөүл хотын Жүнгү дүүргийн нэгэн дэлгүүрийн урд согтуу дөрвөн монгол залуу нутаг нэгтнээ бүлэглэн зодсоны улмаас хохирогч тархиндаа маш хүнд гэмтэл авчээ. Сэжигтнүүд ухаангүй болсон хохирогчийг орхин, хэргийн газраас зугтсан байна.

Хохирогчийг яаралтай эмнэлэгт хүргэн эмчилгээ хийж байсан ч харамсалтай нь долдугаар сарын 9-нд буюу өнөөдөр нас барсан талаар тус улсын Yonhap News болон SBS News мэдээлжээ.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийг бүлэглэн үйлдсэн гээд дөрвүүлэнг нь баривчилсан ч шүүхээс тэдний гурвыг нь уг хэрэгт оролцсон байдал харьцангуй доогуур хэмээн батлан даалтад гаргаж одоо зөвхөн нэгийг нь баривчлаад байгаа юм.

Мөн Үндэсний шүүх эмнэлэгийн байгууллагад хандан, задлан шинжилгээ хийлгэх хүсэлтийг өгөөд байгаа ба шүүх шинжилгээний дүгнэлтэд үндэслэн мөрдөн байцаах ажлыг цааш үргэлжлүүлэх юм байна.

Эх сурвалж: Yonhap News, SBS News


URL: