Ц.Ганзориг: Долдугаар сард 10 удаагийн нислэгээр 3000 иргэнээ авчирна

unnamed (3)_20200709132232

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийв.

Тэрбээр “Монгол Улс улсын хэмжээнд 2400-2600 иргэн тусгаарлах хүчин чадалтай. Энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3000 иргэнээ гадаадаас татаж авна. Одоогийн байдлаар Монголын 9884 иргэн гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-ныг хүртэл сунгасан. Эдийн засгийг сэргээх зорилгоор Улаанбаатарт 900 гаруй аж ахуй нэгжийн 10 мянга гаруй ажлын байрыг шат дараатай нээнэ” гэлээ.


URL: