Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө

15941889555f05649b026b0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ маркийн автомашин, түймэр унтраах зориулалттай 4 дугуйт мотоцикль 3 ширхэг, ХОЛМАТРО  маркийн иж бүрэн техник багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлээс Онцгой байдлын албаны техник хэрэгсэл, чадавхийг сайжруулахад дэмжиж ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаа нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах, үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай автомашин тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэж байна. Үр дүнд нь онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй шуурхай ажиллах нөхцөл боломжоор хангагдах юм” хэмээсэн юм.


URL: