АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

712-15940992245f040a9d95276

ВАШИНГТОН. /CNBC/. Бид “TikTok” тэргүүтэй Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох талаар “судалж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

АНУ, Хятадын хурцадмал байдал өсөн нэмэгдэж, Хятадын технологийн фирмүүд олны хараанд өртөөд буй үед тэрбээр “Fox News” сувагт даваа гарагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн байна.
М.Помпеогоос АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг судлах хэрэгтэй эсэх талаар асуухад, “Бид уг асуудлыг нухацтай авч үзэж байгаа” гэж хариулжээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL: