Засгийн газрын бүтцийг УИХ-аар хэлэлцэж байна
Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Шинэ Засгийн газар 14 яамтай байх бөгөөд зургаа нь Ерөнхий чиг үүргийн, найм нь чиглэлийн яам байхаар төлөвлөжээ.
Үүнд БСШУСЯ-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгон хуваасан байна.
Засгийн газрын залгамж чанарыг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэвээр хадгалах чиглэл барьж буйгаа Ерөнхий сайд онцлов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Үүнд:
Ерөнхий сайд
Шадар сайд
ЗГХЭГ-ын дарга
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Батлан хамгаалах яам
Гадаад харилцааны яам
Сангийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Барилга, хот байгуулалтын яам
Боловсрол, шинжлэх ухааны яам
Зам, тээврийн хөгжлийн яам
Соёлын яам
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Эрчим хүчний яам
Эрүүл мэндийн яам
URL: