УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг найман жилийн чанга дэглэмтэй хорих ангид хорих магадгүй

11834

Энэ сарын 4-нд Баянзүрх, Сүрбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн бөгөөд Үйлдвэр худалдааны сайд асан Д.Эрдэнэбатыг шүүсэн .Д.Эрдэнэбат нь бусадтай бүлэглэн Эрдэнэт үйлдвэрийн 49 %, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкинд өгөх асуудлыг зохион байгуулсан хэргийн гол толгойлогч юм. Түүнд найман жил чанга дэглэмтэй хорих ангид хорих, бүх насаар нь төрийн болон нийтийн албанд ажиллах эрхийг нь хасах, улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар ял тулгажээ.


URL: