Өчигдрийн Сөүл-Улаанбаатарын нислэгээр Н.Цэлмүүн, Б.Баттүшиг нар иржээ
БНСУ-аас иргэдээ татан авахаар өчигдөр /2020.07.02/ тусгай үүргийн хоёр онгоц хөөрсөн. Эхний онгоц нь үүрээр 05.40 цагт БНСУ-ыг зорьсон бол хоёр дахь онгоц нь өдөр 12.10 цагт хөөрсөн юм. Энэ удаагийн нислэгээр 400 гаруй иргэд эх орондоо ирсэн бөгөөд БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 2500 гаруй хүн өргөдөл, хүсэлтээ өгсөн байна.
Эхний онгоц Сөүлээс 11:00 цагт хөдөлсөн боловч техникийн шалтгаанаар Бээжин хотод ослын буулт хийсэн юм.
Харин хоёр дахь онгоцоор “МАК” ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нөхөр Б.Баттүшигийн хамт ирсэн байна. Н.Цэлмүүний хувьд өвөл хоёрдугаар сард АНУ-руу явсан ч хөл хорионы улмаас БНСУ-д гацаад байсан юм.
Энэ талаар онгоцонд хамт ирсэн нэг иргэн “Өчигдөр Н.Цэлмүүн, Б.Баттүшиг нар бизнес класс ангилалд сууж ирээд, нэрээ дуудуулалгүй буугаад явлаа” гэж цахим хуудсандаа нийтэлжээ. Иргэд энэ талаар шүүмжлэлтэй хандаж байсан ч Н.Цэлмүүний нөхөр Б.Баттүшиг “Манай гэр бүл нялх хүүхэдтэй, эхнэр жирэмсэн байж болохгүй юу, адилхан 21 хоног тусгаарлагдаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.
URL: