ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Д.Нямхүү захирал ДЭМБ-ын Номхон далайн бүсийн онлайн хуралд оролцож, коронавирустэй тэмцэх сэргийлэх талаар мэдээлэл хийж байгаа. Долдугаар сарын 2нд 194 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Алтанбулагийн боомтоор ирсэн нэг оюутан, орос жолооч 19 хоног эмчлүүлээд эдгэрч гарлаа.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд 10.9 сая хүн коронавирусийн халдвар авч, 522 мянган хүн эндлээ. Сүүлийн 24 цагт 180 мянга гаруй хүн шинээр халдвар авлаа.
Манай улсын хувьд өчигдөр 541 хүн тусгаарлалтад орж, 274 хүн тусгаарлалтаас гарлаа. Улсын хэмжээнд 2712 хүн ажиглалтад байна. Өчигдөр БНСУ-аас 420 хүн, АНУ-аас 24, Замын-Үүдийн боомтоор 96 хүн ирсэн.
ЭМЯ-ны Шинжлэх, ухаан технологийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн: Коронавирусийн талаар 38302 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэж, 2500 гаруй туршилт судалгаа явуулжээ. 2020 оны сүүлчээр коронавирусийн вакцин гарна гэж ДЭМБ-аас мэдээлсэн.
АНУ-ын эрдэмтэд 65 настай хүнд өвчтөнд плазм эмчилгээ хийхэд бие нь сайжирсныг мэдээллээ
URL: