Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

4858a6aa78291f7ab351cd8c6135581193a787e4

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүгдэгч нарт холбогдох шүүх хуралдааныг өнгөрсөн сарын 22-ны өдөр товлон зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас “хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийн 11:00 цагт товлосон юм.

Түүнчлэн Ж.Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд түүнд сонгуулийн сурталчилгааны үеэр таслан сэргийлэх арга хэмжээ авч, өнөөг хүртэл ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж байгаа юм. Шүүхийн гадна “free Эрдэнэбат”, “Иргэний сонгох эрхэд халдахаа зогсоо” гэсэн бичигтэй самбар барьсан иргэд жагссан байна.


URL: