Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

15936612935efd576defe66

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томиллоо.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ

“Амжилт хүсье. Багаа анх удаа өөрөө мэдэж бүрдүүлэх маш хариуцлагатай, жишиг болох түүхэн цаг хугацаа байна. Өмнөх Ерөнхий сайд нарт ийм боломж олдоггүй байсан. Гурван зүйл захимаар байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн цомхон баймаар байна. Төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах хэрэгтэй байна. Технологи инновацийн яамыг бүтэцдээ оруулж өгнө үү. Засгийн газрын гишүүдийг та бүрдүүлж байгаа учраас 2016 оны алдааг давтмааргүй байна, чадварлаг боловсон хүчнийг сонгож өгөөч. Санхүү, эдийн засгийн хариуцсан сайд нь мэргэжлийн туршлагатай хүн баймаар байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт мэргэжлийн чадвартай залуусыг тавиач гэж хүсмээр байна. Шаардлагагүй орон тоог хасмаар байна. Дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүд гээд хэрэггүй орон тоог цомхотгож, үр ашиггүй албан тушаалыг хасч өгөөч” гэв.


URL: