В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

RUSSIA-PUTIN-NEW-YEAR

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, үр дүнд нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 2036 он хүртэл төрийг удирдах эрхтэй боллоо. Уг хууль батлагдсанаар ерөнхийлөгчийн бүрэн эрхийн 2024 онд дуусах хугацаа дахиад зургаан жилээр хоёр удаа сонгогдох боломжтой боллоо. Бүх насаараа ОХУ-ын төр засгийг удирдах нөхцөл байдал үүсч байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг дөрөвдүгээр сарын 22-нд хийнэ гэж товлосон байсан ч цар тахлын улмаас хойшлогдож санал асуулга  долоон сарын 1 хүртэл хойшлуулсан. Санал асуулгад оролцогсдын ирц 65 хувьтай байв. Коронавирусийн улмаас зай барих шаардлагатай байсан тул санал асуулгыг долоо хоногийн турш зохион байгуулсан юм.

ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга явуулахад саналаа өгөгсдийн 78 хувь нь дэмжиж, 21,13 дэмжээгүй байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Тува, Дагестан, Чечень улсуудад хамгийн өндөр хувиар дэмжжээ.

Харин залуучууд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд маш дургүйцэж В.Путиныг 2024 онд суудлаасаа буухад өөр ерөнхийлөгчийг харах сонирхолтой байсан бөгөөд “Левода” судалгааны төвийн судалгаанаас харахад 48 хувь нь энэ нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байсан. Үлдсэн хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тийм саналтай байсан ч сонгуулийн ирц чухал юу юунаас илүү чухал гэдэг нь харагдаж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол амжиргааны түвшнөөс доогуур байж болохгүй мөн ерөнхий сайдуудаа өөрөө томилох, парламентэд оруулсан нэрийг ерөнхийлөгч цуцлахгүй ч ерөнхий сайдыг огцруулах эрх нь хэвээр үлдэх  гэх зэрэг онцгой өөрчлөлтүүд багтжээ.

Т.Номин


URL: