Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны 06 сарын 28-нд 216 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 215 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Нурсултан Улаанбаатараас нислэгээр ирсэн нэг хүнд халдвар илэрлээ. Энэ нь 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр 19 хоногийн дараа коронавирусийн халдвар илэрсэн гэсэн үг. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нийт 10 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол 220 болж, эмчлэгдэж, эдгэрсэн 175 хүн боллоо. Одоогийн байдлаар 36 хүн хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна.
URL: