САЙХАН МЭДЭЭ: Дахин нэг оюутан эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 109 боллоо

44

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: Өчигдөр 413 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ нь Батлан хамгаалахын 19 настай оюутан.  Нийт батлагдсан тохиолдол 197 байна. Үүнээс эдгэрсэн 109 боллоо. Одоогийн байдлаар эмчилгээнд 88 хүн байна. 80 хүн хөнгөн 8 хүн хүндэвтэр байна. Хүүхэд 1,  халдвартай жирэмсэн эх 3, чихрийн шижин өвчтэй 1 хүн тус тус эмчлэгдэж байна.


URL: