Нэр дэвшигч Ц.Сэргэлэнг Баяндун сумынхан халуун дотноор хүлээн авлаа
УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Дорнод аймгаас нэр дэвшигч Ц.Сэргэлэнгийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт Баяндун суманд үргэлжилж байна. Тэрээр уулзалтын үеэр тус сумын иргэд сонгогчдод хандаж: “Улсын Их Хурлын сонгуулийн 7-р тойрогт өрсөлдөж байгаа бүх нэр дэвшигчид нутаг орноо хөгжүүлэх нэгэн үзүүрт сэтгэл өвөртлөн ирсэн нь дамжиггүй. Хамгийн гол нь нэр дэвшигчид юу хийдэг, ямар үзэл бодолтой, мөрийн хөтөлбөрийнхөө ач холбогдол, хэрэгжүүлэх арга замын талаар иргэд, сонгогчдод богино хугацаанд ч гэлээ танилцуулж, бодитой мэдээллийг өгч туслах ёстой. Сонгогч бодитой мэдээлэл олж авснаар сонголтоо зөв хийх учиртай гэж үзэж байна” гэв. Уулзалтын дараа нэр дэвшигч Ц.Сэргэлэн сонгогчдын асуусан асуултад хариулж Баяндун сумын иргэдтэй чин сэтгэлийн яриа өрнүүллээ.
URL: