О.Магнай нар сонгуулийн хууль зөрчиж, иргэдийг архидуулж байгаа бичлэг задарлаа

804

Шударга ёс ярьж попордог О.Магнай АН-аас УИХ-ын 28 дугаар тойрогт журмын нөхөр П.Цэцэгмаа, Г.Очирбат нартай нэр дэвшиж буй. Тэд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө иргэдийг цуглуулж,  улсаас тогтоосон онцгой байдлын дүрэм журмыг зөрчиж архидуулсан бичлэг задарч ил боллоо.  Уг үйл ажиллагаа нэр дэвшигч О.Магнайгийн эзэмшлийн объектод болсон аж.  Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.


URL: