ШУУРХАЙ: Польшид Монгол оюутан гэрээслэл бичээд амиа хорлосон харамсалтай хэрэг гарлаа
Өчигдөр буюу энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Польш улсад суралцаж байсан Монгол оюутан өндрөөс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Эх сурвалжуудын бидэнд өгсөн мэдээллээр Польш улсын Краков хотод суралцдаг монгол оюутан сургуулийнхаа оюутны байрны зургаан давхараас үсэрч амиа хорлосон байна.
Талийгаач 21 настай эрэгтэй, Монгол улсын засгийн газрын тэтгэлгээр тус улсад сурдаг байсан аж. Тэрээр гэрээслэлдээ энэ шийдвэрийг өөрөө гаргасан, үүнд бусад хүмүүс нөлөөлөөгүй талаар дурджээ. Гэрээслэлийг тус улсын цагдаагийн байгууллагаас авч, хэргийг шалгаж эхэлсэн байна.
Манай сурвалжлах баг яг одоо тус улсад “гацаанд” ороод буй оюутнууд тэдний ар гэртэй холбогдон ажиллаж байна. Тэдний өгч буй мэдээллээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотойгоор тус улсад хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор гээд бүх түвшинд суралцдаг оюутнууд хичээлээ онлайнаар судалж байгаа юм байна.
Гэвч Польшид суралцдаг оюутнууд сүүлийн 1-6 сарын тэтгэлгээ аваагүй байгаа гэнэ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар европ тэр чигээрээ хичээлээ хаасан тул оюутнууд сургуульдаа явахгүй байгаа учраас тэтгэлгийн асуудлыг шийдэх боломжгүй хэмээсэн байдаг.
Харамсалтай нь үүссэн нөхцөл байдлаас болж оюутнууд байрны төлбөрөө ч төлж чадахгүй, ажил хийх боломжгүй байдалд удаан амьдарч байгаагаас тэдний зарим сэтгэлзүйн хувьд маш хүнд байдалтай байгааг оюутнууд, тэдний ар гэрийнхэн учирлаж байлаа. Учир нь Европт цар тахлын үед Ази хүн ажил хийх нь битгий хэл гудамжаар ч тайван алхах боломжгүй нөхцөл байдалтай байгаа гэдгийг тодотгож байсан юм.
Эх Сурвалж: Zuv.mn
URL: