“Гүрэнт Монгол” хөдөлгөөний хоёр ухуулагч Дарханы замд осолд орж, амь насаа алджээ

15916117195ede11477a37a“Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс өнөөдөр эмгэнэлт мэдээлэл дуулгаж, мэдээлэл хийлээ.  “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Манай эвслийн үндсэн бүрэлдэхүүн болох “Гүрэнт Монгол” хөдөлгөөний маань Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй багийн хоёр эрхэм журмын нөхөр авто ослын улмаас таалал төгсчээ. Энэ эмгэнэлтэй мэдээг та бүхэнд хүргэж байгаадаа бид үнэхээр харамсаж байна.  Эрх чөлөө, газар усныхаа төлөө үнэнчээр, тууштай тэмцэж, үгээ хэлж, ирсэн журмын нөхөд болох Жамъяндорж, Мөнхсайхан нарынхаа ариун үйл хэргийг бид цааш нь үргэлжлүүлнэ.

Эх орондоо шударга ёсыг, монгол хүн нутагтаа сайхан амьдардаг цагийг авчрахын төлөө журмын нөхөд бид чинь үргэлжлүүлэн тэмцэх болно гэдгээ хэлмээр байна. Журмын нөхдийнхөө ар гэр, найз нөхөд, “Гүрэнт Монгол” хөдөлгөөнийхөө нийт гишүүд, дэмжигчдэд “Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-ийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

Таван хүн явж байгаад осолд орж, гурав нь маш хүнд байдалтай Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Журмын нөхөд та бүхэн ойрхон байгаа бол тусалж, дэмжээрэй. Бид удирдлагын зүгээс Дархан-Уул аймаг руу баг бүрэлдэхүүн илгээх гэж байна” хэмээлээ.

http://www.zaluucom.mn/read/4d14301ec


URL: