Дархан-Уул аймгийн АН-ынхан дуу дуулуулж, хууль зөрчлөө
Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Н.Мөнхдаш, Д.Энхтуяа, Б.Бямбасайхан нар УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, нэр дэвшигчийн жагсаалтаас нэр нь татагдах болзол хангажээ.
Тэд “Voice of mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Ө.Аззоригийг сонгуулийн сурталчилгааны нээлт дээрээ дуулуулсан байна.
Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм. Сонгуулийн хуулийн уг заалт нь сонгогчдын саналыг татах зорилгоор урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглоно гэсэн заалт юм. Хэрвээ урлагийн тоглолт хийсэн бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75.2-т зааснаар тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасаж олон нийтэд мэдээлдэг заалттай юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тэдэнд СЕХ ямар арга хэмжээ авахыг харах л үлдлээ.
URL: