Ж.Флойдын үхэлд буруутай цагдаад 40 жилийн хорих ял төлөвлөж магадгүй
Харамсалтайгаар амиа алдсан Жорж Флойдын үхэл АНУ-ын иргэдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөн, тэмцэл эхлэх үндсийг тавьсан. Бухимдсан иргэдийн жагсаал өнгөрсөн сарын 28-наас өнөөдрийг хүртэл үргэлжлээд байгаа юм. Жагсагчид Ж.Флойдын аминд хүрсэн цагдаагийн алба хаагчдыг хуулийн дагуу хатуу шүүж, хариуцлага үүрүүлэх хүсэлтэй байгаа юм.
Түүний үхлийн гол буруутан болох Миннеаполис хотын цагдаагийн офицер асан Дерек Чаувинийг 3-р зэргийн аллагын хэрэгт буруутгагдаад байсан бол түүнд оногдуулахаар зэхэж буй шийтгэлийг хүндрүүлж, 2-р зэрэг болгожээ. Тэрээр буруутай нь нотлогдох юм бол 40 хүртэлх жилийн хоригдох ялаар шийтгүүлэх аж.
Ингэснээр түүнд оногдуулах төлөвлөж буй ялын хугацаа 15 жилээр уртсахаар байна. Мөн бусад гурван цагдааг хэрэгтнийг өөгшүүлсэн, тусалсан гэх үндэслэлээр ял оногдуулахаар төлөвлөжээ.
URL: