САЙХАН МЭДЭЭ: 21 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналтад орлоо
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны зургадугаар сарын 3-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид 469 хүнд шинжилгээ хийснээс 468-д нь вирус илрээгүй. Нэг хүнээс илэрсэн. 5 дугаар сарын 26-ны өдөр Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээгээр илэрсэн.
Өнөөдөр сайн мэдээтэй. ХӨСҮТ-өөс өнөөдөр 21 хүн эдгэрч гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Үүний 9 нь оюутан, бусад нь ажил үүрэг гүйцэтгэж яваад ирсэн хүмүүс байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн байна. 65 хүн эдгэрч гарсан. Гэрийн ажиглалтад 16 хүн байгаа. Ажиглалтын хугацаа бүрэн дууссан 13 хүн байгаа. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн зорчигчдоос голчлон эдгэрч гарсан. Эмчилгээний хоногийг тооцвол 21-22 байгаа. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг бид бүрэн хянаж байна” хэмээлээ.
URL: