УИХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

309

УИХ-ын сонгуульд Нийслэлийн Баянгол дүүрэг буюу 26-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Жамбалын Ганбаатар, Данзангийн Лүндээжанцан, Хассуурийн Ганхуяг  нар өнөөдөр /2020.06.03/ Нийслэлийн Баянгол дүүргийн 7, 16 дугаар хорооны иргэд сонгогчид, идэвхтэн дэмжигч нартайгаа уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигчид 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ирэх дөрвөн жилд Баянгол дүүрэгтээ болон улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцууллаа.

Энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлогтой. Тийм ч учраас Засгийн газраас тогтоол гаргаж сонгуулийн сурталчилгаа, уулзалтын үед баримтлах журам гаргаж, нэр дэвшигчид, нам, эвслүүдийг дагаж мөрдөхийг даалгасан. Тус журмыг баримталж МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид ийнхүү иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ.

 

Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт

Монгол Ардын Намаас нэр дэвшчигчдийн сонгуулийн штаб


URL: