Д.Сүндий 23 тэрбумын орон сууц, 2.5 тэрбумын авлагатай

308

УИХ-ын сонгуулийн 25-р тойрог Чингэлтэй дүүрэгт “Сахигтун 19” эвслээс нэр дэвшигч Д.Сүндийгийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилц: Банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, улс орон даяар салбараа байгуулсан түүнийг нэг хэсэг нь “мөнгө хүүлэгч” гэлцдэг.

Тэрээр УИХ-ын сонгуульд эртнээс бэлтгэж эхэлсэн бөгөөд АН-аас нэр дэвшихээро ҮБХ-ны гишүүн болоод байсан. Гэвч түүний хувийн амьдрал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой таагүй  мэдээлэл цацагдаж АН-аас нэр дэвших эрхээ авч чадаагүй юм. Түүнийг нэгэнт энэ удаагийн сонгуулиас өнжих нь гэцгээж байтал тэрбээр Сахигтун үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшихээр батламжаа аваад байгаа.

Өөрийн орлого: 238 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 36 сая төгрөг
Орон сууц, барилга  байгууламж: нийт үнэлгээ  23 тэрбум

  • амины орон сууц 2
  • нийтийн орон сууц 4
  • үйлчилгээний зориулалттай барилга 3
  • авто зогсоол 6
  • бусад 1

Тээврийн хэрэгсэл: 406  сая төгрөг

  • Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1
  • Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1

Газар:  20 сая төгрөг
-Эзэмших эрхийн гэрчилгээтэй 700м2 газартай.
Үнэт эдлэл: 272 сая төгрөг
Хадгаламж:  1 тэрбум 645 сая төгрөг
Авлага: 2 тэрбум 500 сая төгрөг
Зээл: 3 тэрбум 593 сая төгрөг
Компанид оруулсан хөрөнгө оруулалт:

  • Нэткапитал Финанс Корпораци ХХК,
  • Нэткапиат Авто ХХК ХХК,
  • Нэткапитал Лизинг ХХК ХХК,
  • Нэткапитал Финанс Групп ХХК ХХК,
  • Нэткапитал Мобайл ХХК ХХК,
  • Нэт Академи ХХК ХХК,
  • Нэткапитал Холдинг ХХК,
  • Нэткапитал Девелопер ХХК, Нэткапитал ТРД ХХК
  • Ардчилал Хөгжил Академи
  • Бусад, Сүндий сан
  • Бусад, Эрдэнэс Таван Толгой ХК

Бэлэг, өв залгамжлал, хандив: 100 сая төгрөг


URL: