“Жи тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгав

35

Нийслэлийн  прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Тус  586  хавтастай эрүүгийн хэргийг шүүгч  уншиж танилцах шаардлагатай байгаа тул  Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгалаа.


URL: