Баянзүрхийн гүүрний ойролцоогоос эрэгтэй хүний цогцос олджээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ний дэргэд “Туул” голын усанд хүн живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 1-ний өдрийн 19:20 цагт ОБЕГ-ын дуудлага мэдээллийн төв хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:40 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:02 цагт иргэн 41 настай, эрэгтэй А-гийн цогцсыг гүүрнээс баруун зүгт 1 км-ийн зайнаас олж гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Баяр-Эрдэнээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
URL: