Нийслэлд өдөртөө 12-14 хэм дулаан байна
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15 -17 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч өдөртөө 12-14 хэм дулаан байна.
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар, маргааш Дорнод-Монголын талаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2020 оны 6 дугаар сарын 2-ны 8-20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурга. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Орхон-Сэлэнгийн бэлчирээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
URL: