Шуурхай: Зургадугаар сард чартераар 2000 иргэнийг авчрах дараалалтай ТАНИЛЦ
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Хилийн чанад дахь 45 улсаас 10.583 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Дэлхий даяар тархсан өнцөг булан бүрээс ирэх хүсэлт гаргаж байна. Дараагийн агаарын замаар авах төлөвлөгөөг 6-р сард шадар сайдаар батлуулаад байна. ОХУ 9068 иргэнийг авто зам агаарын замаар авчирсан байна” гэлээ. Тэрбээр ирэх 6-р сард 8 удаагийн чартер нислэг үйлдэж, 2000 иргэнийг авчрахаар төлөвлөсөн талаар танилцууллаа.
1. 2020.06.10-нд Казакстан улсаас 1097 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас эхний ээлжинд 140 орчим иргэнийг
2. 2020.06.11 Токиогоос 1448 хүн хүсэлт гаргаснаас 250 орчим иргэнийг
3.2020.06.15 Энэтхэгт суралцаж байгаа ламхай нарыг авчрина. Нислэгийн зөвшөөрөл хараахан гараагүй учир цаг хугацаа бага зэрэг өөрчлөгдөх боломжтой..
3. 2020.06.17 Сөүлээс зөвхөн транзит зорчигчийг авахаар төлөвлөж байна. Инчон олон улсын нисэх буудал хэвийн ажиллаж байгаа учир өөр улсаас ирж буй иргэдээ дамжуулан авна.
4. 2020.06.18-нд БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэдээ авчирна
5. Европт байгаа иргэдээ 2382 иргэн хүсэлт гаргаснаас нэн шаардлагатай иргэдийг
6. Зургадугаар сарын сүүлээр тусгаарлах байр суларсан үед шаардлагатай 2 нислэгийг үйлдэнэ. Сүүлийн 2 нислэгийг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэрлэнэ.
Хилийн чанад дахь 45 улсаас 10.583 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Үүнээс 6-р сард ердөө 2000 хүнийг авах боломжтой байгаа учир хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан сонголт хийхээ мэдэгдлээ. Шуурхай штабт 2000 өргөдөл, утсаар 30 мянга гаруй санал ирснийг бүртгэлжүүлэн, дата үүсгэжээ.
URL: