УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээс 50 сая төгрөг шантаачилсан гэх Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 13.30 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болох юм.
Х.Бат-Ялалт нь УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байгаа. Түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын шүүх хурал эрүүл мэнд болон бусад шалтгаанаар хойшилсоор өнөөдрийг хүрээд байна.
URL: