Н.Номтойбаярын гэм буруу шүүхээр тогтоогдоогүй байгаа учир нэр дэвшигчээс хасахгүй
Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, түүнийг цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар цагдан хорих 461-р анги руу авч яваад байна.
Дөнгөж сая Н.Номтойбаярын өмгөөлөгчид нь үүнийг цэвэр улс төрийн зорилготой шүүхийн шийдвэр байлаа хэмээн мэдээлэл өгөв.
Тэрбээр Хан-Уул дүүргээс УИХ-ын сонгууль нэр дэвшихээр болсон бөгөөд СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэсэн. Тиймээс түүнийг нэр дэвшигчээс хасах үндэслэлгүй юм байна. Учир нь гэм бурууг шүүсэн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа гэдгийг СЕХ-ны эх сурвалж мэдээлж байна.
URL: