Тогтоол усанд 25 настай залуу живж амиа алджээ
Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд тогтоол усанд хүн живж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Сонгинохайрхан” уулын зүүн талд 5 метр гүнтэй тогтоол ус байдаг аж. Тогтоол усанд хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр /05.26/ 20:11 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, 45 минут ажиллаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн 25 настай, эрэгтэй А-ын цогцсыг 5 метрийн гүнээс олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
URL: