Засгийн газраас хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах тогтоол БАТАЛЛАА

86

Монгол Улсын Засгийн газар 08:00 цагаас хуралдаж байна. Хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг зургадугаар сарын 30 хүртэл сунгах УОК-ын шийдвэрийг дэмжиж, сунгах тогтоол батлагдлаа.

Үргэлжлүүлэн эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэнэ. Яг одоо Ерөнхий сайд налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.

50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хувь хүртэлх хувиар бууруулж, налайхад 1500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж буй юм.


URL: