Энэ зун хүүхдийн зуслангууд үйл ажиллагаа явуулахгүй

85

Коронавируст халдварын дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 зуслан амрагчдаа хүлээн авах бэлтгэл ажлаа эхлүүлээгүй байна.

Тиймээс бид энэ зун хүүхдийн зуслангууд амрагчдаа хүлээн авах эсэхийг хүүхдийн зуслангийн асуудал эрхэлсэн байгууллага болох Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодрууллаа.

Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн оролцоо хариуцсан мэргэжилтэн Ц.Оч “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 хүүхдийн зуслан ажиллахгүй. Халдварын тархалтаас шалтгаалан хөл хорионы хугацааг цаашид сунгаагүй тохиолдолд цаашид хэрхэн ажиллах талаар холбогдох байгууллагууд тушаал, шийдвэр гаргах болно. Сунгагдсан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно” гэв.

Б.ЛХАГВАЦЭРЭН


URL: