ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ
Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, “Альфа”, “Дрийм” “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
URL: