Д.Нямхүү: 33 хүн эдгэрснээс дөрөв нь ГАДААДЫН иргэн байна
УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хурлыг нээж Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг маш сайн ажиллаж байгааг онцлон хэлэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ээлжит мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр ”Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Монгол улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс эдгэрсэн нийт 33 хүн боллоо. Үүнээс Франц-1, Турк-3 иргэн эдгэрч гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Халдвар авсан хүмүүсийн дундаж наслалт 24 байна.
Эдгэрч гарсан 19 хүн сувлилалд, дөрвөн хүн гэртээ байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 12,550 удаагийн шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна.
Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан нийт 340 цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэрч байна” гэлээ.
Шууд үзэх:
URL: