Д.Нямхүү: Дахин хоёр оюутан эдгэрч гарлаа
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
“Дэлхийн 216 орон нутагт дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгэдэж 5 сая гаруй хүн өвчлөөд байна. 1,900 гаруй хүн сүүлийн 24 цагийн байдлаар нас барсан. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 9,434 хүн шинээр халдвар авч, өвчилжээ. Манайтай хил залгадаг тус улсын хотуудад өмнөх өдрөөс өвчлөл нэмэгдэж, тархалт эрчтэй тархаж буй нь хэвээр байна.
Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн нь эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ажиглалтад нэг хүн нэмэгдэж орсон. Ингээд нийт 1,391 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн байгаа.
ДЭМБ ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр хийх үеэр архаг хууч өвчтэй хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст онцгой анхаарахыг анхааруулсан” гэв.
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаагийн мэдээллийг хүргэж байна:
ХӨСҮТ-д 109 хүн эмчлүүлж байна. 109 дугаарын утас руу ОХУ, Швед зэрэг улсаас 11 хүн холбогдон, зөвлөгөө авчээ.
1000 гаруй хүн Бразилд нас баржээ. Перу, Чили алдвар хүн аины унд өргөн хүрээндатрхаж байна. тцхайлыал Перуд нэг өдөрт 4000, Чили 3500 шинэ тохиолдолд бүртгэгджээ.
ОХУ-д 9400 шинэ тохиолдол бүртгэгджээ. Москва хотын оршин суугчдын дунд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийж эхэлжээ.
Сингапурт 500 орчим шинэ тохиолдол бүртгэгджээ. ингэснээр нийт тохиолдол 31 мянган болов. Харин БНСУ-д 3, БНХАУ-д мөн 3 шинэ тохиолдол бүртгэгджээ.
АНУ-д нэг үсчин халдвар авч, 84 үйлчлүүлэгчдээ халдвар тараасан байна. Мөн тус улсад ахлах ангийн хүүхдүүд олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, халдвар авсан болох нь тогтоогджээ.
URL: