Я.Содбаатар: МАН гурван шаардлагын дагуу ёс суртахуунтай, туршлагатай нэр дэвшигчдээ тодруулсан

346

Монгол Ардын Намаас 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийнхээ нэр болон бусад материалыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Сонгуулийн ерөнхий хороонд гардууллаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар ”Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвшиж байгаа 76 хүний материалыг бүрдүүлж, СЕХ-нд хүлээлгэж өгч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан гурван шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг тодруулсан. Өөрөөр хэлбэл өндөр ёс суртахуунтай, боловсролтой, туршлагатай гэсэн үндсэн шалгуурыг хангасан нэр дэвшигчдийн материалыг хүргүүлж байна. Түүнээс гадна нэр дэвшигчдийг олон түмний итгэл хүлээлгэх чадвартай эсэх санал асуулгыг үндэслэсэн. Мөн МАН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсээ видео хэлбэрээр өнгөрсөн даваа гараагт цацсан. Энэ нэрсэд өөрчлөлт ороогүй” хэмээв.


URL: