С.Эрдэнэ: Нэр дэвшигчдийнхээ материалыг 100 хувь бүрдүүлж, СЕХ-нд хүлээлгэн өглөө

343

Намууд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг СЕХ-нд хүргүүллээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл өгөв. Тэрбээр “Сонгуулийн хуулийн дагуу өнөөдөр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг өглөө. Нэр дэвшигчдийн сонгуульд оролцох эсэх асуудлыг СЕХ-ноос нэр дэвшигчдийн материалыг судалж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргана. Бүрдүүлж өгөх бүх материалыг 100 хувь хүлээлгэж өгсөн.

Материал бүрдүүлж байх хугацаанд нэр дэвшигчдийн дунд ямар нэг өөрчлөлт ороогүй. ҮБХ-ноос гаргасан нэрс тэр чигтээ байгаа” гэлээ.

Б.Аз


URL: