“Лапша“ хэрчсэн гурилын шошгоны мэдээлэл нь шаардлага хангаагүй байжээ

336

НМХГ-аас иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх 20-р хороонд байрлах “Грийн индастри” ХХК-ий хэрчсэн гурилын үйлдвэрт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар савласан бэлэн бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл нь шаардлага хангаагүй, буруу шошголсон зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хууль 6.15 дугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулж, цаашид зөрчлийг арилган ажиллах талаар албан даалгавар хүргүүллээ.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

URL: