Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

330

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өчигдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр  74 дүгээр зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томилж байжээ.


URL: