Н.Номтойбаяр СЕХ-нд бүртгүүллээ
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаа маргааш буюу тавдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох хуулийн заалттай. Өнөөдрийн байдлаар 60 орчим бие даагч бүртгүүлсэн гэх мэдээлэл бий.
Тэдний дунд Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр Н.Номтойбаяр бүртгүүлжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр миний бие Сонгуулийн ерөнхий хороонд материалаа бүрдүүлж өгснөөр #76 бүртгэгдлээ. Захиалгат улстөр, хуурамч сошиал хаягуудад тархиа угаалгасан нь яллаад байдаг боловч хуулиараа бол ялгүй юм л даа. Дэмжсэн олонд дахин талархал илэрхийлье.” хэмээсэн байна.
Түүний хувьд УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, бие даан нэр дэвших болсноо олон нийтэд зарлаад байсан билээ.
URL: