АН-аас 12 сэжигтэн, яллагдагч нэр дэвшлээ

unnamed

УИХ-ын гишүүний нэр дэвших эрхийг 100 саяар үнэлж зарсныхаа төлөө АН-ын дарга С.Эрдэнэ тун хүнд байдалд ороод байна. Их мөнгөний төлөөх түүний шунал АН-ыг их том эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа76 нэр дэвшигчийн 12 нь өнөөдрийн байдлаар албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдаад байна. Хамгийн ноцтой нь энэ жагсаалтыг АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө тэргүүлж байна. УИХ-ын сонгуульд АН-аас  нэр дэвшигч сэжигтэн, яллагдагч нартай танилц.

1. С.Эрдэнэ
Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан,  Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа  төрсөн охин Э.Золзаяагийн  нэр дээр Хүнс, хөдөөажахуйняамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Эрдэнийг яллагдагчаар татсан байна.
2. Э.Бат-Үүл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтланХөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэнгрупп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг ЧД-гийн шүүхэд шилжүүлсэн байна.
3. Н.Батбаяр
Архангай аймагт нэр дэвшиж байгаа Н.Батбаяр. Улс төрд орж ирэхдээ л хүний ам хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Н.Батбаяр энэ удаа албан  тушаалын томоохон гэмт хэрэгт холбогдоод байгаа. Тодруулбал Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн.
4. А.Адьяасүрэн
Баянхонгор аймагт АН-аас УИХ-ын гишүүнээр нэр дэвших эрхээ аваад байгаа Адьяасүрэн гэгч энэ эмэгтэй нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Автотээврийн газрын албан тушаалтанд 100 000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдаад байна.
5. Г.Баярсайхан, Д.Ганбат
Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар, Д.Ганбат  Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа төсөл хэрэгжүүлэх нэрээр төсвөөс 1 тэрбум төгрөг авч бидон тараасан.  Гэтэл бидон санхүүжүүлсэн 1.0 тэрбум төгрөгийг ямар ч тендер зарлалгүй нэр бүхий таван аж ахуй нэгжээр дамжуулан авсан байна. Энэ таван комдани дотор  Д.Ганбат гишүүний өөрийн нь “Техник импорт” ХК байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль, “Авлигын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нийтийн ашиг сонирхлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэн дээрх хоёр хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.
6. Д.Бат-Эрдэнэ
Д.Бат-Эрдэнэ Тавантолгой хувьцаат компанийн ТУЗ-д ажиллаж, Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой транс ХХК зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон. Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан. Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж, дэд захирал Дагвын хамт яллагдагчаар татагдаад байна.
7. С.Баярцогт
ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг  “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж байна.
8. Д.Эрдэнэбат
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатайтэмцэх газарт шалгагдаж байгаа.
9. Да.Ганболд
Дубайн гэрээ байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан.
10. Б.Бямбасайхан
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа улс эх орныхоо эрх ашгийг үл тоомсорлон “Оюу толгой” компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж байгаа бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан.

URL:

Tags: