Сумын Засаг даргыг эхнэрээ хөнөөсөн хэргээр сэжиглэж, саатууллаа
Говь-Алтай аймгийн Тонхил суманд тавдугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн улмаас 38 настай эмэгтэй гэртээ нас барсан байдалтай олджээ. Энэ хэрэгт сумын Засаг дарга, Д-г холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт харьяаллын дагуу шалгаж байна. Хуулийн байгууллагаас сэжигтнийг түр саатуулж, нотлох баримтад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар талийгаач эмэгтэйн цогцсыг нас барснаас нь хойш арав гаруй цагийн дараа олсон аж. Мөн талийгаачийн ар гэрийнхний зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлж, хохирогчийг удаан хугацаанд дарамталж байсан талаар мэдүүлжээ.
URL: