САЙХАН МЭДЭЭ: Хоёр хүн эдгэрч, дөрвөн лабораторит КОРОНАВИРУС илрээгүй
Өчигдөр хийгдсэн COVID-19-ийн шинжилгээний хариу, сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Тавдугаар сарын 18-нд дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Сайхан мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн хяналт руу шилжиж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ болон хяналтад байна” гэв.
Ингээд батлагдсан тохиолдол 140 байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо
Шууд үзэх:
URL: