Цаг агаар: Энэ долоо хоногт бороо орж, сэрүүн байна
Энэ долоо хоногт ихэнх хугацаанд бороо орж, сэрүүн байх төлөвтэй байна.
Хур тунадас: 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: 20, 21-нд ихэнх нутгаар, 22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр байна.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байх төлөвтэй. 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгаар, 21-нд баруун аймгуудын нутийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байх төлөвтэй.
URL: