COVID-19: БНХАУ “буруугүйгээ батлах 24 хариулт” өгчээ
БНХАУ-ын Гадаад хэргийн яам барууны хэвлэлүүд болон улс төрчдийн зүгээс гаргасан коронавирусийн талаарх худал мэдээллийг няцаасан “24 зүйл бүхий хариулт” гэсэн баримт бичгийг нийтэлжээ. Энэ баримтыг хятад хэл дээр нийтэлсэн бөгөөд одоогоор англи хэл дээрх эх сурвалжууд дээр гараагүй гэж Комсомольская правда мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх баримт бичигт Америкийн хэвлэлүүдийн нийтлэлүүдийг ч иш татжээ. Тухайлбал, АНУ-ын Нью-Жерси мужийн Бельвилль хотын дарга Майкл Мелхэм 2019 оны 11 дүгээр сард коронавирусээр өвдөж эдгэрсэн тухайгаа мэдэгдэж байсныг баримт бичигт онцолсон байна. Саяхан түүнд оношилгоо хийхэд үнэхээр л халдвар аваад эдгэрч байсныг гэрчлэх эсрэг биет илэрчээ. Гэтэл Хятадад өнгөрсөн оны 12 дугаар сард л халдварын тархалт эхэлсэн, мөн “анхны өвчтөн” АНУ-д 2020 оны нэгдүгээр сарын дундуур очсон байхад Мелхэм хаанаас халдвар авсан байж таарах вэ?
Үүнд БНХАУ-ын Гадаад хэргийн яам хариулт өгөхдөө вирус Хятадад үүсээгүй хэмээсэн байна. Америкийн эмч нар энэ оны нэгдүгээр сарын эхээр Флорида мужид коронавирусээр өвдсөн 171 хүнийг шинжилсэн бөгөөд тэднээс хэн нь ч Уханьд байгаагүй, мөн хятадуудтай харилцаагүй байсан гэдгийг баримт бичигт онцолжээ. Мөн 2019 оны 12 дугаар сард Францад коронавирусийн тохиолдлууд бүртгэгдсэн гэдгийг баримт бичигт дурдсан байна.
Г.Бямбасүрэн
URL: