COVID-19: Буриадад халдварын тоо 973-д хүрчээ
ОХУ-ын бүс нутгуудад коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байна.
Тавдугаар сарын 18-ны өглөөний байдлаар ОХУ-ын Буриад улсад COVID-19 вирусийн халдварын тохиолдолл 973-д хүрчээ. Өнгөрсөн хоногийн хугацаанд 25 халдвар шинээр бүртгэгдсэн бол Буриадын нийслэл Улаан-Үд хотод нийт халдварын тоо 589 болсон талаар тус улсын шуурхай штаб мэдээлсэн байна.
Regnum агентлагийн мэдээлснээр, ердөө хоёр хоногийн өмнө тус улсад халдварын тоо 900 хүрээгүй байсан бол ням гаригт 56 халдвар бүртгэгдэж, улмаар дахин 25 тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар хавьтагчдын тоо 1949 болсон бөгөөд бүгдийг лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.
Г.Бямбасүрэн
URL: