ЭМЯ: Шведэд КОВИД1-өөр өвчилсөн монгол иргэний уушгины 80 хувь нь ажиллагаагүй болж маш хүнд байна
Дэлхий дахинд тархаад буй коронавирусийн халдвараар монгол улсын 30 гаруй иргэн өвчилсөн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Тэдний дундаас Шведэд халдвар авсан иргэний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Гадаадад халдвар авсан монголын 30 гаруй иргэн байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд сэхээн амьдруулах тасагт уушгины 80 гаруй хувь нь ажиллагаагүй болсон гэх мэдээлэл байна. Бусад 10 гаруй хүн хөнгөн, гэрийн тусгаарлалтад байна” гэлээ.
Сануулахад, Шведэд хоёр иргэн коронавирусээр өвчлөөд байгаа бөгөөд нэг гэр бүлийн хоёр юм.
Б.Аз
URL: