Аялагч Г.Ганхүү Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болжээ

243

“Зөв хүн электорат эвсэл” буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намууд 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ өчигдөр зарласан билээ.

Харин энэ үеэр “Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүү 2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв Хүн– Электорат” эвсэлээс нэр дэвшихээр болсноо зарласан юм.

Тэрбээр “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, үүргэвчтэй аялагч, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Иргэний зориг намын удирдах зөвлөлийн гишүүн, хөтлөгч, шүүгч гээд олон ажил алба хашиж явсан бөгөөд энэ оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болжээ.

Гэхдээ хэн дэвших нь тийм ч чухал биш. Асуудал нь дэвшиж байгаадаа бус сонгож байгаадаа бий.

Arslan.mn


URL: