Х.Баделхан сайд нутагтаа нэр дэвших эрхээ баталгаажуулжээ
Сонгуулийн өмнөх хамгийн чухал үйл явдал өнөөдөр өрнөж байна. Намын намаасаа нэр дэвших хүмүүс квотоо авах томоохон хурлууд болж байгаа юм. Энэ үеэр зарим горлигчид нэрээ татаж зарим нь нэр дэвших нь тодорхой болж гэсэн мэдээллүүдийг эх сурвалжууд өгч байна.
Нэр дэвших нь тодорхой болсон дараагий хүн нь Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх 30 жилийн туршид нийслэлчүүдийн шүдний өвчин болсон Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, үнэрийг бүрэн дарж арилгах үүрэг даалгаврыг Баян-Өлгий аймгаас сонгогдсон, цөөнхийн төлөөлөл эрхэм гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасан байдаг.
Тэгвэл үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж, Төв цэвэрлэх байгууламжаас гардаг өмхий үнэрийг бүрэн арилгаж дуусгасан нь тойруулж, тоймлож болохгүй үнэн. Нийслэлчүүдээс гадна нутаг орондоо өнгөрсөн дөрвөн жилд хийх ёстой ажлаа гүйцэтгэж, элдэв асуудалд нэр холбогдоогүй гээд Х.Баделхан сайдад давуу талууд олон байна.
URL: