Л.Энхболд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болжээ

4B4AC8C0-881F-494B-9344-1D12AE4DC5B0

УИХ-ын гишүүн Л.Энхболд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр залуучууддаа боломж олгох үүднээс ийнхүү нэрээ татаж байна гэв.

Гэвч үнэн хэрэгтээ тэрбээр ЖДҮ-гийн хэрэгт холбогдож, прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлж байсан. Харин чуулганаас түүнийг хамгаалж үлдэж байсан билээ.

Сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуульд ЖДҮ-д холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлж байсан юм.


URL: